УИХ-ын гишүүн Д.Муратад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, улмаар яллагдагчаар татаж байгаа талаар прокуроор мэдээлсэн. Түүнийг иргэн Б.Бахытгүл бэлгийн дарамт үзүүлсэн гэж мэдэгдсэн хэдий ч өөрөө үгүйсгэсэн тайлбар хийсэн. Гэвч энэ мэдээллийн дараагаар УИХ-ын гишүүн Д.Мурат Б.Бахытгүлийг дарамталж, улмаар биед нь хүрсэн хэргээр шалгагдаж, улмаар яллагдагчаар татагдаад байгаа юм. Энэ талаар тодруулсан сэтгүүлчдийн асуултад УИХ-ын гишүүн Д.Мурат:
-Тийм зүйл байхгүй. Би мэдүүлэг өгсөн. Та нар ийм муухай юм битгий ярь. хөгжлөө ярь. Цаг хугацаа харуулна хэмээн ундууцан хариулав.