‘’Их цэвэрлэгээний 90 минут’’ уриатай 4 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиуд нэгдэн оролцохоор болсон билээ. Иймд их, дээд сургуулийн удирдлагуудад дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт болон Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Отгонхүү нар цэвэрлэгээг хэрхэн зохион байгуулан оролцох талаар заавар, зөвлөгөө өглөө. Тухайлбал энэхүү их цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ШУТИС-ийн Бизнесийн сургууль, Улаанбаатар Их Сургууль, ОТИС, Газарчин дээд сургууль, Засагт хан дээд сургууль, СЭЗИС, ‘’Эм Ай Ю’’ дээд сургууль, БХИС зэрэг нийт 12 их, дээд сургуулийн багш, оюутнууд оролцохоор болсон юм. Үүний дагуу дүүргийн Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсээс цэвэрлэгээ хийгдэх газрын маршрутын зургийг гаргаж, танилцууллаа.