УИХ-ын чуулганы ирэх 7 хоногийн хуваарь батлагдан гарлаа. Байнгын хороо болон чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн энэ оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто замын тээвэрлэлт гүйцэтгэх тухай хэлэлцээр соёрхон батлах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Мөн чуулганы баасан гарагийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас Ерөнхий сайдад хандан Хөшигтийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар тавьсан асуулгын хариуг сонсох юм.