Турк Улсын Анталья хотноо маргааш /2018.04.06/ “Анталья-Гран при 2018” олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ эхэлнэ.
Тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоор мэдүүлгээ хүргүүлсэн байна. Манай улсаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нарын найман жүдоч зодоглоно.
Тодруулбал, тэмцээний 60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар хүч үзнэ.