Австри – Грац
Канад – Калгари
Итали – Кортина д’Ампеццо, Милан, Турин хотууд
Япон – Саппоро
Швед – Стокхольм
Швейцар – Сион
Турк – Эрзурум гэсэн улсууд өвлийн олимпийг зохион байгуулахын төлөө өрсөлдөхөөр болов. “Олон үндэсний олимпийн хороодоос өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах албан хүсэлтээ ирүүлсэнд бид баяртай байна. Бидний зорилго бол дэлхийн хамгийн шилдэг тамирчдад зориулж хамгийн сайн зохион байгуулалттай өвлийн Олимпийн наадмыг зохион байгуулах хотыг сонгох явдал юм. Бид нягт хамтран ажиллаж, техникийн зөвлөмж, заавруудыг хүргэн харилцаа холбооны нээлттэй байдлыг эрхэмлэн ажиллана ” хэмээн ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах мэдэгдлээ.
2019 оны 09 дүгээр сард зохион байгуулагдах Олон улсын олимпийн хорооны их хурлаар 2026 оны Өвлийн олимпийн наадам зохион байгуулах хотыг шалгаруулна.