Өнөөдөр БНХАУ-ын “Ханш нээх” баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол-Хятадын авто замын боомтууд өнөөдөр амарна. “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу энэ зохицуулалтыг хийж буй юм.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.