1912.03.24 Монгол Улсын Гадаад хэргийн яамны дэргэд Ерөнхий боловсролын сургууль нээгдэв.
1923.03.22 Монгол Улсын олон засаг ба засаг бус ван, гүнгүүдийн эрх хэмжээний дүрмийг батлав. Энэ нь Монгол Улсын бүх иргэдийг хуулийн өмнө тэгш эрхтэй байх нөхцөлийг бүрдүүлэх анхны алхам болжээ.
1924.03.23 Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм батлагдав.
1924.03.21 Монголын баруун хязгаар дахь Дөрвөдийн хоёр аймгийг татаж буулгаж, Ховдын сайдын газарт захируулав.
1925.03.20 Их шавийг өөрчилж, Дэлгэр их уулын аймаг болгосноор Монгол Улс 5 аймаг, 1 хязгаарын газартай болжээ.
1925.03.20-28 БНМАУ-ын II Бага хурал хуралдав.
1930.03.21 МАХН-ын VIII Их хурал хуралдав. Хуралд 201 төлөөлөгч оролцжээ.
1934.03.20 Сайд нарын зөвлөлийн дэргэдэх цэргийн зөвлөлийг татан буулгав.
1934.03.26 Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат /I цахилгаан станц/ ашиглалтад оров. 2500 квт хүчин чадалтай.
1936.03.22 Улсын XX Бага хурлаар Д.Догсомыг Улсын Бага хурлын даргаар, А.Амарыг Ерөнхий сайдаар тус тус баталжээ.
1955.03.24 БНХАУ-ын Төмөр замын яам Жинин-Улаанбаатарыг холбосон төмөр зам болон ЗХУ, БНМАУ-ын олон улсын шууд ачаа тээвэр ашиглалтанд ороход бэлэн болсон ба хятадын төмөр зам ачаа тээвэр зохицуулах комисс байгуулж, мэргэжлийн хяналт шалтгалт хийх холбогдох нэгж байгууллагын бэлтгэл ажлыг гүйцэтгэн, мөн жилдээ багтаан олон улсын ачаа тээвэрлэлт ашиглалтанд орох тухай баталгаа өгсөн байна
1958.03.26 БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.
1963.03.22 Гадаад худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өндөрлөснөөр БНХАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчид тусгай үүргийн галт тэргээр эх орондоо буцав.
1963.03.25 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд Бээжинд гарын үсэг зурсан “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-ний солилцох ёслол Улаанбаатар хотод болов. Хятадаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сье Фушэн болон Монголын ГЯЯ-ны дэд сайд С. Сосорбарам нар хоёр улсын Засгийн газрыг төлөөлж гэрээнд гарын үсэг зурав.
1965.03.24 “БНХАУ болон БНМАУ-ын 1965 онд харилцан бараа нийлүүлэх тухай хэлэлцээрийн протокол”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурав. БНХАУ-ын Засгийн газрын Гадаад худалдааны төлөөлөгчдийн дарга, БНХАУ-аас БНМАУ-д суугаа элчин сайд Жан Цаньмин болон БНМАУ-ын Засгийн газрын гадаад худалдааны төлөөлөгчдийн дарга, Гадаад худалдааны яамны орлогч дарга Хишиг нар тус тус хэлэлцээрийн товч протоколд гарын үсэг зурав.
1973.03.23 БНХАУ, БНМАУ нь БНХАУ болон БНМАУ-ын Засгийн газрын эдийн засгийн төлөөлөгчдийн хэлэлцээрийн товч протокол, бүтээн байгуулалтанд туслах ажилчдын талаар зарим шийдээгүй асуудлыг хэрхэх тухай нот бичиг, Хятадын тал Монголын талын хүсэлтийг үндэслэн бүтээн босгох ажлын хүрээнд нэр бүхий долоон барилга байгууламжийг монголын талд тухайн үеийн ханшаар бодон шилжүүлэн өгөх тухай гэх мэт баримтанд гарын үсэг зурав.
1981.03.22 Монгол хүн сансарт нисэв. Монголын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибеков нар “Союз-39” хөлгөөр сансарт хамтарсан нислэг хийв.
1985.03.24 БНМАУ-ын ГХ-ийн сайд М.Дүгэрсүрэн БНСВУ-д айлчлав. Талууд хамтарсан мэдэгдэлдээ БНХАУ-ын харилцаа талаар “БНМАУ болон Вьетнам улс нь БНХАУ-ын холбогдох албанаас Вьетнам БНХАУ-ын хил болон хил орчмын бүс нутагт хэрэгжүүлж буй экспансионист бодлого, БНСВУ-ын бүрэн эрх болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөрчсөн зэвсэгт халдлагыг эрс буруушаав. Талууд энэхүү албан мэдэгдэлдээ дайсагнасан үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг Бээжингээс шаардсан” байна. Талууд энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр Азийн энх тайвныг сахин хамгаалж тэр дундаа БНХАУ-тай харилцах байнгын харилцаагаа хэвийн болгох хүсэлтээ илэрхийлсэн байна. Вьетнам, Монгол хоёр улс харилцаагаа зарчмын хувьд хувийн болгохын тулд зөвшилцөхийг БНХАУ-д уриалав.
1989.03.23-25 БНМАУ-ын ХЗЭ-ийн ТХ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл тэргүүтэй ХЗЭ-ийн төлөөлөгчид БНАСАУ-д айлчлах замдаа БНХАУ-д айлчилсан бөгөөд БНХАУ-ын КЗЭ-ийн нэгдүгээр нарийн бичгийн дарга Сун Дэфүтэй ажил хэргийн уулзалт хийв.
1990.03.22 Хятад монгол хоёр улсын Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны комиссын Хятадын талын дарга, хөнгөн үйлдвэрийн хэлтсийн дарга Цэн Шэнлин Хятадын Засгийн газрын төлөөлөгчдийн хамтаар БНМАУ айлчлал хийж, хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаанд оролцон, хоёр тал хурлын товч тэмдэглэлд гарын үсэг зурав. Хурал дээр Монгол Улстай хамтран төмрийн уурхай нээх, Хятадын талаас хариуцан нүүрсний уурхай, шаазангийн үйлдвэр барих, шүдний оо, гахайн арьсан хувцасны болон арьс боловсруулах үйлдвэр байгуулах зэрэг зургаан чиглэлийн хамтарсан төслийн талаар тохиролцоонд хүрэв. Монголын шинээр томилогдсон сайд нарын зөвлөлийн дарга Ш.Гунгаадорж Цэн Шэнлин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
1990.03.22-24 АИХ-ын 11 дэх удаагийн VIII чуулган хуралдаж, П.Очирбатыг АИХ-ын тэргүүлэгчдийн даргаар, Ш.Гунгаадоржийг СнЗ-ийн даргаар тус тус сонгогдов.
1996.03.19 “Ардын Өдрийн мэдээ”сонинд Засгийн газрын гадаад бодлогын шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газар Олон Улсын дөрвөн боомт болон нэг олон улсын нисэх буудал, Улаанбаатар Буянт-Ухаа, Баян-Өлгий аймгийн Өлгийн хотын нисэх онгоцны буудал ЗХУ-тай хил залгах Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын галт тэрэгний буудал, мөн Хятад улстай хил залгаа Замын-Үүдийн галт тэрэгний буудал байдаг гэж мэдээлжээ. Мөн Дорноговь аймгийн Сайншанд хотын нисэх онгоцны буудлыг олон улсын хэмжээний нисэх онгоцны буудал болгосон байна.
1996.03.25 Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрай Хятадын “Ардын өдрийн мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Хөгжиж буй Монгол Хятад хоёр улсын харилцаа нь өнөөдрөөс хойш Монголын гадаад улс төрийн бодлогын нэгэн чиглүүлэгч болж байна. XXI зуунд Монгол Хятад хоёр улсын харилцааг бэхжүүлж, хөгжүүлэх нөхөрсөг хамтын ажиллагаанд сайхан ирээдүй ирсэн” гэж хэлжээ.
1997.03.19-23 Зүүн Азийн Нэр Томъёо судлалын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнөөр БНХАУ-ын мэдээ мэдээлэл дэх нэр томъёоны төрөл зүйлийн судлалын талаар тусгайлан хэлэлцэв. Энэ үеэр Монгол Улсын мэргэжилтэн Баярмагнайн Норовхүү өөрийн улсын нэр томъёо судлал болон нэр томъёо, хэмжилзүйн талаарх өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулав
2000.03.20-26 БНХАУ-ын БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Пэний урилгаар Монгол Улсын Их хурлын дарга Р.Гончигдорж БНХАУ-д айлчлав.
2005.03.24 Монголын зам тээвэр, аялал жуулчлалын яамны урилгаар ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хэлтсийн дэд дарга Юнь Дапинаар ахлуулсан баг ойрын өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт хоёр жилд нэг удаа болдог аялал жуулчлалын форум болон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцов. Монголын Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү болон Төрийн нарийн бичгийн дарга Дэн Яоюань нар Хятадын талын төлөөлөгчдийн аялал жуулчлалын хөгжил хамтын ажиллагааны судалгааны талаар хэлэлцсэн байна. Улмаар дараахь ажлуудыг авч хэрэгжүүлэхээр тогтжээ. Үүнд:
- Хоёр тал аялал жуулчлалын хамтарсан гэрээ хэлэлцээр хийж, хэлэлцээрийн хэрэгжилт болон судалгааг эрчимжүүлж, хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэн амжилттай хөгжүүлэх
- Тус тусын бүс нутгийн жуулчлалын томоохон товчоодын хариуцлагатай албаны хүмүүсийн дунд харилцан айлчлах, харилцан ойлголцох зэрэг ажил зохион байгуулснаар энэ салбарыг хөгжүүлэх
- Хоёр тал аялал жуулчлалын үндсэн дэд бүтэц болох зам харилцаа, виз, хоол хүнс, амьдрах сууц зэрэг холбогдох хэрэг болоод аялал жуулчлалын үйлчилгээний үнэ өртгийн асуудлын талаар санал солилцох
- ӨМӨЗО-ны Рашаант хилийн бүс нутгаас аялал жуулчлалын тодорхой төслийг дэвшүүлсэн буюу уг төсөлдөө Монголын онцлогийг тусгасан аялал жуулчлалыг судлах, жишээ нь: загас барих, ан хийх, машинаар хол зайд аялах, байгалийн аялал хийх зэрэг маршрут бий болгох гэх мэт тусгасан ажээ.
2008.03.21 Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Монгол Улс БНХАУ-ын төрийн бодлогыг тууштай дэмжиж, Түвд бол БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.
2008.03.22-25 Монгол Улсын ГХ-ний сайд С.Оюун БНХАУ-д айлчлал хийв.
2013.03.22 Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ ардчилсан Үндсэн хуулийн эх баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бяраагийн Чимид хүнд өвчний улмаас таалал төгсчээ.
2013.03.22 Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр Монгол Улсад албан ёсны айлчлал хийв. Айлчлалын үеэр тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхаж, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгтэй тус тус уулзалт хийжээ.
2013.03.23-24 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Европын комиссын ерөнхийлөгч Ж.М.Баррозо тэргүүтэй Европын холбооны төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
2014.03.24 Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17,6 км авто замын ажлыг эхлүүлэв.
2014.03.24 ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ф.Мезенцев Монголд айлчлав.
2014.03.25 Японы сүмогийн холбооны дэргэдэх Ёкозүнагийн зөвлөл хуралдаж, Монгол Улсын сүмоч Какүрюү М.Анандад ёкозүна цол хүртээхийг дэмжив.
2015.03.25 УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнээс татгалзаж, намаасаа гарав.