Монгол Улсын Ерөнхий өчигдөр баруун таван аймгийг зорьж, өвөлжилтийн байдалтай танилцаж, нутгийн иргэдтэй уулзахаар өчигдөр Говь-Алтай аймгийг зорьсон. Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзаж, орон нутгийн өвөлжилттэй танилцсан бол өнөөдөр Баянхонгор аймагт ажиллахаар зорьсон байна.
Ерөнхий сайд мөн Ховд, Баян-Өлгий аймагт ажиллаж, Казах түмний баяр Наурызын баярт оролцохоор төлөвлөжээ. Мөн энэ үеэр нутгийн иргэд, малчидтай уулзаж тэдний саналыг сонсох, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулах аж.