HomeНийгэм ЭНЭ ЖИЛ СОЛОНГОСТ 2100 ХҮНИЙГ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛУУЛАХ КВОТ ТОГТООЖЭЭ 2018-03-14, 11:38 Бүргэд Нийгэм comments Гуравдугаар сарын 5-7-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллах хүмүүсийн бүртгэсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас энэ жил 10 мянган хүн бүртгэхээ урьдчилан зарласан ч бүртгүүлэх хүсэлтэй хүн түүнээс хэд дахин олон байсан. Бүртгүүлсэн иргэд хэд хэдэн шалгуурт давах бөгөөд эхлээд солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх юм байна. Одоогийн байдлаар бүртгүүлсэн 10 мянга орчим иргэдийн мэдээллийг нэгтгэн шивэх ажил эхэлж байна. Үүний дараа Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хуваарь гарна. Солонгос хэлний шалгалтад тэнцсэн иргэдээс ажил мэргэжлийн ур чадварын шалгалт авч тэнцвэл эрүүл мэндийн үзлэгт хамрагдах зэргээр хэд хэдэн үе шаттай явах юм. Эдгээр шалгуурыг давсан иргэдийн нэрсийг БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авдаг 16 орны иргэдийн мэдээллийн нэгдсэн санд оруулна. Тэр сангаас ажил олгогчид өөрийн ажлын байрны шалгуурт нийцэж байгаа иргэдийг сонгох замаар явагдах юм. Ажиллах хүч илгээх тухай хоёр орны гэрээгээр энэ жил 2100 хүн авах квот тогтоосон. Өнгөрсөн жил энэ квот 1700 байсан юм.
Нийгэм 2024-11-07, 06:20 Данхайсан том төр- 126 гишүүдтэй Улсын их хурал, хэт олон яамдууд агентлагуудын УРСГАЛ ЗАРДАЛ үрэлгэн зарлагаа багасга! гэсэн шаардлагад гарын үсэг зурцгааж байна