Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ өнөөдөр /2018.03.12/ хуралдаж, аймгийн Засаг дарга З.Энхтөрийг огцруулжээ. Улмаар Р.Эрдэнэцогтыг Сүхбаатар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлсэн байна. Тус аймгийн ИТХ-д МАН 16, Ардчилсан нам 16 гишүүнтэй юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш тус аймагт ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг хууль бусаар томилсон зэрэг маргаан гарсаар ирсэн.
Одоо аймгийн ИТХ-аас шинээр Засаг даргад нэр дэвшүүлсэн Р.Эрдэнэцогтыг Ерөнхий сайдад уламжлах юм байна. Ерөнхий сайд нэрийг нь батламжилсан нөхцөлд Сүхбаатар аймгийн Засаг даргаар сонгогдсоныг нь баталгаажуулах юм.