“Итгэлийн танхим” төрийн бус байгууллагын тэргүүн жүжигчин Г.Ундармаа өмнө нь хэд хэдэн эмнэлэгүүдийг улсаас нэг ч төгрөг гаргалгүйгээр засаад амжсан. Бүтээх сэтгэл, хичээл зүтгэл байвал ямар ч ажлыг, хэн ч хийж болдог гэдгийг энэ биеэрээ үлгэрлэн яваа жүжигчин Ундармаад хүн бүр талархууштай хандаж буй.
Энэ ах ажлын хажуугаар уран бүтээлээ ч тасралтгүй хийж үзэгчдэдээ инээд хөөр бэлэглэсээр байгаа жүжигчин бүсгүй энэ удаад шинэхэн аавуудад тусламжын гараа сунгахаар шийджээ. Тэрээр олон нийтийн сүлжээгээр тархаад байсан эх нялхасын төвийн няран эргэлтийн хүлээлгийн танхимыг засахаар болсноо дуулгажээ.