Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII хорооны нутагт орших хүнсний нэгэн дэлгүүрт хуурамч мөнгөн тэмдэгтээр худалдаа хийсэн хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Тэд Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд оршин суух 49 настай Э, Баянзүрх дүүргийн иргэн 45 настай Ц.Нар байсан бөгөөд хуурамч 10 мянгатын дэвсгэртээр архи худалдан авсан юм байна. Уг хуурамч төгрөг нь нууцлалын тэмдэггүй байжээ. Одоо энэ хэргийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн шалгаж бАйгаа юм.