2018 оны 01 сарын 23-нд Казакстаны нийслэл Астана хотын 36 настай эмэгтэй хардалтын улмаас аймшигт хэрэг өдүүлжээ. Жанна Нуржановна нь хоёр ч хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй гэнэ. Хавтаст хэрэгт бичсэнээр тэрээр дотно харьцаатай Сулейманов хэмээх залуугийн утаснаас бүсгүйчүүдийн олон зураг олж харсан агаад мөн Карина гэх эмэгтэйг магтан ярьж байхыг нь тэвчин сонсжээ. Үүний дараа секс тоглоом тоглох нэрээр залууг хивсэнд ороож эсэргүүцэх чадваргүй болгожээ. Гэрт нь байсан нойруулах эмийг хүчээр аманд нь чихэж залгиулан унтуулсан байна. Нойрсуулах эм үйлчилж унтсаны дараа залуугийн хувцасыг тайчиж өөр бүсгүйчүүдтэй явалдсан хэмээн эсэргүүцэх чадваргүй болсон хүнийг цохиж гарчээ. Зодсоны дараа гэртээ байсан эм бэлдмэлээр мэдээ алдуулах тариа бэлдэж бэлэг эрхтнийх нь тушаа тарьжээ. Мэдээ алдуулсаны дараа цаасны хутгаар зүсэлт хийж зүүн болон баруун төмсөгийг нь огтлон авч оёдлын утсаар шархыг нь оёжээ. Гэрийн нөхцөлд хийсэн аймшигт “мэс засал” мэдээж бүтэлгүйдэж их хэмжээний цус алдахад залууг автомашинд суулган ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Харин эмч нар цагдаа дуудаж хардалтын улмаас зэрлэгээр өшөө авсан эмэгтэйг баривчлуулжээ.