Жүжигчин Тодгэрэл, Шүүдэрцэцэг нар үерхэж эхэлснээсээ хойш бусдын хэл амнаас харилцаагаа хамгаалан хэсэгтээ нууцалж байсан. Оны өмнөхөн олонд харилцаагаа албан ёсоор зарлаад авсан тэд ойр ойрхон бие биедээ халуун дулаан хайрын үгс илгээж олныг шуугиулах болсон. Өдгөө нэг гэрт амьдран хамтын амьдралаа эхлүүлсэн тэд Тодгэрэлийнх хэмээх өрх айлыг бий болгожээ. Эр хүний шударга, тууштай занг эрхэм болгосон жүжигчин Тодгэрэл “Өнгө мөнгө хөөсөн ч гэх юм, айлгүй алцгар л гэх юм, хиймэл будмал ч гэх юм…Үг сольж үйлдлээрээ танилцаагүй байхдаа бусдын адил тийм л бодолтой явсан цаг саяхан. Хүнийг гаднаас нь дүгнэх өөр, тусдаа байсан бодол нэгэн цул болж, сайн муу сайхан муухайтайгаа холилдоод, нулимстай үед нь алчуур нь болж, гуньсан үед нь хөгжөөгч нь болж, гутарсан үед нь хөшүүрэг нь болж, азтай үед нь алга ташилт нь болж явсаар нэг л мэдэхэд бид нэгэн дээвэр дор /Гэр бүл/…тэр тусмаа Тодгэрэл гэдэг нэгэн өрх айлыг бий болгосон байна. Хөлнөөс авахуулаад толгой хүртэл минь Эрийн хийморь юм шүү гэж асар их хүндлэлээр хоймороо залж, загнах үедээ Ээж шиг минь, аргадах үедээ Аав шиг минь, хатуу үгийг толгойд ортол, хайрын үгийг сэтгэлд шингэтэл хэлэх чинийхээ тэр нандин үгээр би чинь Алхаж явна. Амь тавьж олдсон ганц эрдэнэ минь, Алганы минь хээг даган бөмбөрсөн сувд минь…гэж”Тамгагүй төр” жүжигт хэлэгддэг энэхэн хоёр мөртийг Чамдаа зориулъя…Чамдаа баярлалаа” хэмээн сэтгэлийнхээ үгсийг хайрт бүсгүйдээ зориулан бичжээ