Өнгөрсөн шөнө буюу 2-р сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүрэгт хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал 60 орчим настай иргэнийг цээж, нуруун тус газар нь 30-аад удаа хутгалж хөнөөсөн байна. Эрүүгийн цагдаа, цагдаагийн байгууллагынхан өнгөрсөн шөнө хүч нэмэгдүүлэн эрлийг үргэлжлүүлж самналт хийж өнөөдөр өглөө мөрдөн шалгах газрын алба хаагчид гэмт этгээдийг баривчилжээ.