МАХН-ын Их хурлаас гаргасан шийдвэрийг үндэслэн Э.Эрдэнэжамъян Б.Тулгадөнөөдөр /2018.02.22/ ажлаа хүлээлгэн өглөө. Сар шинийн өмнөхөн МАХН Их хурлаа хийж, намын даргаараа Н.Энхбаярыг улираан сонгосон бол Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Тулгыг сонгосон юм.
Ийнхүү өнөөдрөөс эхлэн МАХН-ын “гал тогоо”-г Б.Тулга барих боллоо. Тэрбээр өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярын туслахаар ажиллаж байсны зэрэгцээ Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдын алба хашиж байв.