Флоридагийн ахлах сургуульд буут халдлага гарч, 17 сурагч, ажилчид амиа алдсан аймшигт хэрэг энэ сарын 14-нд гарсан билээ. Хүмүүсийг цочроосон энэхүү явдалд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп хариу үзүүлж, сургууль дээр халдлага болохоос сэргийлж, дор хаяж 8 хүн ”нууцлагдсан” буу авч явахыг зөвшөөрсөн тушаал гаргахаар зэхэж байна.
Трамп энэхүү шийдвэрээ халдлагаас амьд гарсан сурагчид, амиа алдсан сурагчдын эцэг эхчүүдтэй хийсэн уулзалтынхаа үеэр мэдэгджээ.
Буут халдлага дунджаар 3 минутын хугацаанд болж өнгөрдөг, цагдаа нар үүнээс 5-8 минутын дараа ирдэг, тиймээс сургууль дээр буутай ”хамгаалагч” байх нь зүйтэй хэмээн үзэж буй юм байна.