Нэгэн өнөр өтгөн гэр бүлийг танд танилцуулж байна. Энэ бол Данзандаржаагийнх. Эхнэр Амарзаяа.
Хоёр жилийн өмнө Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ нь нийгмийн хариуцлагаа ухамсарлан Монгол зон олны гал голомтыг бадраах хуримын ёслолын үйл ажиллагааг, ёслол төгөлдөр удирдан зохион байгуулж мөнхөд дурсагдах нандин дурсамжыг үлдээх үндсэн зорилтынхоо хүрээнд “UBS” телевизийн Мөрөөдлийн гүүр нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж ТАВАН хөөрхөн охины эцэг эх болсон Данзандаржаа, Амарзаяа нартаа гэнэтийн бэлэг барьж хуримын ёслолыг нь тус телевизийн студид зохион байгуулж байсан.
Энэ үйл явдалд олон хүн баярлаж талархаж байсан юм. Тэгвэл энэ гэр бүл НАЙМУУЛАА болжээ. ТАВАН сайхан цэцэг шиг охидын аав ЗУРГААН хүүхэдтэй болж байна. Охидын аав Э.Данзандаржаа 14 настайгаасаа барилга дээр ажиллан хөлсөө дуслуулж, өөрийн хөдөлмөрөөр амьдрахын үнэ цэнийг ухаарчээ. Тиймдээ ч түүний хувьд хөлсөө дуслуулан байж олсон эд хөрөнгө, цогцлоосон амьдрал хамгийн үнэ цэнэтэй байдаг гэнэ. Тэрээр хашаандаа хувийн гутал засварын газар ажиллуулахаар бэлтгэлээ хийж байгаа бөгөөд ирээдүйд алдартай гутлын салон болгон өргөжүүлэх зорилготой аж.
Өдгөө 30 настай Амарзаяа хэдийн АЛДАРТ ЭХИЙН одон энгэртээ зүүгээд байна. Энэ сайхан гэр бүлд аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Монголын ҮРС маш олон болтугай…