Халдварт өвчин судлалын үндэсний төв ХДХВ/ДОХ-тай иргэдэд үйлчлэх хөнгөвчлөх эмчилгээний ортой тасагтай болж байгаа ажээ. Өнөөдөр уг тасгийг нээх арга хэмжээ 11.30 цагт болох юм байна. Өнгөрсөн оны арвандүгээр сарын 21-ний байдлаар, ХДХВ-ийн халдвар авсан 249, нас баралтын 40 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр манай улсад ХДХВ-ийн халдвар авсан хүмүүсийн 99.1 хувь нь бэлгийн замаар халдвар авсан нь тогтоогдсон байдаг байна. ХДХВ/ДОХ-ын нийт бүртгэгдсэн тохиолдлын 81 хувь нь эрэгтэйчүүд гэнэ. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны байдлаар нь авч үзвэл, 39.6 хувь нь 25-34 насныхан байдаг аж.