МХЕГ зах зээлд худалдааж буй гурилд шалгалт хийжээ. Шалгалтаар “Баянзүрх”, “Нарантуул”, “Баялаг-Ундраа”, “Хархорин” худалдааны төвийг хамруулсан бөгөөд “Алтан тариа”, “Улаанбаатар”, “Од групп”, “Ургац”, “Дорнод” зэрэг 500 гаруй нэр төрлийн гурилыг шалгасан гэнэ. Түүнчлэн “Улаанбаатар”, “Од” групп, “Хангай миллс”, “Өег гурил” зэрэг дөрвөн үйлдвэрийн агуулахад хадгалж байгаа гурилыг шалгасан аж.
Гурил хэрэглэгчдэд хүрэхдээ ачиж, буулгах 6-8 удаагийн тээвэрлэлт хийдэг тул уутны оёдол сайн байх ёстой байтал уутны оёдлын алхам хол байгаагаас бургиж, асгарч жингийн алдагдал гарч байгаа нь шалгалтаар илэрчээ. Тиймээс иргэд гурил худалдан авахдаа жинлэж авахыг МХЕГ-аас зөвлөж байна.
Мөн стандартын дагуу савласан гурил хэмжээнээсээ хамаараад нэг хувийн хэлбэлзэлтэй байж болдог ажээ.