Италичууд кофены хэрэглээг өөр түвшинд гаргасан хүмүүс. Кофе бол тэдний хувьд үндэсний ундаа нь болсон. Италичууд капучино, латэ, маккиато зэрэг шинэ төрлүүдийг гаргаж ирсэн. Кофены хувьд өөрийн үндэсний гэмээр онцлогыг бий болгосон тул бусад өөр улсын кофе шопууд Италид амжилттай болдоггүй. Ямар сайндаа л Starbucks өндөр хөгжилтэй улсуудаас зөвхөн Италид л салбараа нээгээгүй байхав.
Харин Америкийн Starbucks 2018 онд Итали дахь анхны салбараа нээнэ гэдгээ зарлажээ. Харин Италийн кофе шопууд үүнийг нь сонсоод “Bring it” буюу чаддаг юм бол хүрээд ирээ, үзэлцье гэжээ. Зах зээлийн эдийн засаг гэж үүнийг хэлдэг юм! Өөрийн хүч чадлаараа өрсөлддөг юм!