“Фэйсбүүк” нийгмийн сүлжээ крипто валютын буюу хоёртын хувилбарын сурталчилгааг өөрийн талбартаа байршуулахыг хориглож буйгаа мэдэгдэв. Тус компаний мэдэгдэлд “Бид хүмүүсийг төөрөгдүүлэх, хууран мэхлэх зорилготой технологиуд, тухайлбал хоёртын хувилбар, крипто валют зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой сурталчилгааг хориглох шинэ бодлого баримталж байна” гэжээ. “Фэйсбүүк” нь биткойны хэтэвч, Эфериум олборлогчийн тухай сурталчилгааг ч хориглох юм байна. Харин ирээдүйд энэ төрлийн валюттай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт жигдэрсэн тохиолдолд шинэчилсэн зар сурталчилгааны бодлого баримтлах ажээ. Одоогийн байдлаар цахим валюттай холбоотой хуурамч, залилангийн мэдээлэл ихээр гарч байгаа учраас түүнээс сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна.