Архангай аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн албан хэрэгцээнд зориулж, тусгай зориулалт бүхий “Ford Trasit” маркийн автомашиныг өнөөдөр /2018.01.30/ хүлээлгэн өгсөн байна.
Уг авто машиныг хот хоорондын замаар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах, хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга бат, хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, мал, мах, түүхий эд, мод, модон материалын хууль бус үйлдлийг таслан зогсоох зэрэгт ашиглах юм. Энэхүү автомашиныг тус аймгийн аймгийн Цагдаагийн газраас өгчээ.
“Ford Trasit” маркийн автомашинд гадна орчны хөдөлгөөнийг хянах хяналтын камер байрлуулан тоноглож, хоёр алба хаагч амрах унтлагын ор, хүйтний улиралд ашиглах галлагааны пийшин, бичиг хэргийн ширээ, сандал, гал зуухны шүүгээ, хийн зуух болон гал тогооны иж бүрэн хэрэгслээрээ тоноглогдсоноороо онцлог юм.