Тэрээр өчигдөр хэлсэн үгэндээ Facebook, Google зэрэг компаниудыг нийгмийн болон ардчиллын дайсан болж, олон нийтийг мөрийтэй тоглоом шиг донтуулж байна гэжээ.
Хүмүүсийг өөрсдийг нь мэдээгүй байхад хэрхэн бодож сэтгэх, ямар ааш авир гаргахад нь эдгээр компаниудыг нөлөөлж байна гэж тэр хэлсэн юм.
Мөн Facebook, Google компаниудын хэмжээ хэт том болж, монополь байдалтай болсноор “инновацийн хамгийн том саад” болж байгааг Сорос онцлон анхааруулжээ.
Тэрээр эцэст нь сошиал сүлжээний компаниудад хатуу зохицуулалт хийх хэрэгтэй байгааг эрх баригчдад уриалсан байна. Сорос “Тэд өөрийн үзүүлж буй үйлчилгээнд хүмүүсийг донтуулах инженерчлэлийг санаатай хийж байна. Энэ бол маш хортой, ялангуяа өсвөр үеийнхэнд. Эдгээр компаниуд мөрийтөй тоглоомын компаниудтай тун төстэй. Казино нь хүмүүсийн бүх мөнгийг хоослох, тэр ч байтугай мөнгөгүй болсон хойно нь ч донтуулах арга техник бий болгосон байдаг. Үүнтэй нэгэн адил сошиал сүлжээний компаниуд хүмүүсийг хараат бус байдлаа алдахад зориудаар нөлөөлж байна. Нийт хүмүүсийн анхаарлыг хэдхэн компаниуд өөртөө төвлөрүүлэн удирдах болсон нь сэтгэн бодох эрх чөлөөг үгүй хийж байна” гэж тайлбарлажээ.
“Эдгээр сүлжээнүүдийн эзэд өөрсдийгөө дэлхийн эзэн болсон гэж боддог байх. Гэвч үнэндээ тэд байр сууриа хадгалахын төлөө боолчлогдож байгаа хүмүүс юм. АНУ-ын IT монополь задрах нь цаг хугацааны л асуудал. Давос бол энэ цаг хэзээ ирэхийг тоолон сануулахад тохиромжтой газар юм. Зохицуулалт, татвар тэдэнд шаардлагатай. Европын Холбооны өрсөлдөөний зохицуулалтын комиссар Вестагер энэ үйл хэрэгт үлгэр жишээ ажиллаж байна” хэмээн Жорж Сорос хэлсэн байна.
Европын Холбоо сүүлийн жилүүдэд АНУ-ын IT компаниудад хатуурхах болсныг тэр сайшаан магтсан нь энэ юм.