Мэргэжлийн хяналтын байгууллага, ГБХЗХГ, ЦЕГ зохион байгуулж буй “Хуулиа мөрдье-21” сарын аяны хүрээнд НМХГ-аас Согтууруулах ундааны шошгын мэдээлэлд тандалт судалгаа хийж байна.
Тандалт судалгаагаар дотоодын үйлдвэрүүдийн согтууруулах ундааны шошгын мэдээлэл нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтууд болон холбогдох стандартуудыг хангаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч цаашид авах арга хэмжээний саналыг тодорхойлох зорилготой юм.