(2018.I.22 – 2018.I.28)
ХОНЬ: Итгэл алдсан харилцаа холбоогоо сэргээхэд таатай. Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох санхүүгийн эх үүсвэртэй болно. Бизнесийн харилцаанд өөрийгөө удирдаж зоригтой байхыг одод зөвлөж байна. Ажлын долоо хоног эхлээд завгүй байх хэдий ч гэр бүлийн үүрэг хариуцлагаа умартаж болохгүй. Долоо хоногийн сүүлээр гэртээ байж, тайван амрахыг хүсэх бололтой.
ҮХЭР: Эдгээр өдрүүдэд таны сэтгэл санаа тавгүй байх бололтой. Жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон бизнест оролцсоноор байр сууриа бэхжүүлэх боломжийг атгана. Шинэ сургалтад хамрагдсанаар таны үзэл бодол тэлэгдэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ.
ХАМТАТГАХ: Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.
МЭЛХИЙ: Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхлээрэй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсроход таатай. Эрүүл хооллолтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Санхүүгийн байдал сайнгүй байх боловч танд мөнгө тийм ч их хэрэг болохгүй.
АРСЛАН: Энэ долоо хоног танд таатай байна. Аливаа ажил хэрэгт манлайлагч нь байж, сэтгэл санаа өөдрөг байхаас гадна амьдралын жижиг сажиг асуудлыг түвэггүй шийдэж чадна. Энэ долоо хоногт шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Ганц бие нэгнийг богино учрал хүлээж байна. Энэ шинэ харилцаа маш хурдан өрнөж, магадгүй хурдан төгсөж болох ч та сэтгэлийн шарх амсахгүй. Мөнгө санхүүгийн хувьд бага зэрэг асуудалтай байх бололтой.
ОХИН: Дотоод сэтгэлээ илэрхийлэхэд таатай үе. Та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй. Ажил дээрээ жаахан бүтэлгүйтэж мэдэх ч шинэ долоо хоногт бүх зүйл цэгцэрнэ. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ.
ЖИНЛҮҮР: Хүссэн бүхнээ авах долоо хоног. Таны ихэнх хүсэл биелж, ийм л байгаасай гэж бодож байснаар тань өрнөх болно. Ялангуяа айсуй долоо хоногт од эрхсийн байрлал танд гайхалтай өөрчлөлт авчирч чадах тул боломжийг бүү алдаарай. Ажил хэрэг бүтэмжтэй байж, орлого ч нэмэгдэнэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалыг мэдэрч аз жаргалтай байна.
ХИЛЭНЦЭТ: Үйл явдал ихтэй долоо хоног. Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл нэмэгдэх магадлалтай. Ханиад хүрч магадгүй. Зарлага орлогоос давж, таны санааг зовоох бололтой. Гэр бүлийн уур амьсгал хэвийн байна. Найз нөхдөдөө цаг гаргах шаардлагатай. Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарч, онцын шаардлагагүй арга хэмжээ, урилгаас эелдгээр татгалзаарай.
НУМ: Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Улиг болсон ажилдаа дур сонирхлоо нэмэгдүүлэхийн тулд багахан ч боловч өөрчлөлт хийх хэрэгтэй. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Мөнгө санхүүгийн хувьд гавьтай өөрчлөлт орохгүй тул их найдах хэрэггүй л болов уу.
МАТАР: Таамаглахын аргагүй долоо хоног. Бүх зүйл эргэлзээ төрүүлнэ. Гэвч таны сэтгэл татам чанар бүхнийг шийднэ. Ажил хийх урам зориг мохож, эрч хүчгүй, залхуу хүрэм өдрүүдэд сэтгэлээ сэргээхийн тулд бүхнийг хийгээрэй. Гэнэтийн тааварлашгүй олон зүйл энэ долоо хоногт тохионо. Гэхдээ долоо хоногийн сүүлээр бүх зүйлийн учир тайлагдана.
ХУМХ: Таны бусдыг татах хувь хүний онцлог чанар илүү тод илрэх болно. Хайртдаа зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Ганц бие хүмүүс хосоо олох боломж илүү байна. Төгс байдлыг эрхэмлэгч тул ямар ч жижиг асуудлыг анхаарахгүй өнгөрнө гэж байдаггүй. Энэ нь таны ажил хэрэгт тус болно. Мөнгөтэй холбоотой бага зэргийн асуудал үүснэ. Тиймээс аль болох тооцоотой байхыг хичээгээрэй.
ЗАГАС: Баяр хөөртэй, аз жаргалтай байх болно. Таны амьдралын хамгийн таатай үе энэ долоо хоногт эхэлж байна. Ажил төрөл хөөцөлдөх, бизнесийн хүрээгээ өргөжүүлэхэд таатай. Таны амьдралд олон сайхан боломж гарч ирнэ. Гэр бүлийн харилцаанд ойлголцол, итгэлцэл батжих таатай үе. Эрүүл мэнддээ анхаарч, зохистой хооллох хэрэгтэй.