НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирлыг өчигдөр /2018.01.21/ явууллаа. Энэ удаагийн тохиролд 2017 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн НӨАТ-ын баримт хамрагдсан юм.
2017 оны арванхоёрдугаар сарын худалдан авалтын сугалааны
- Азын дугаар 30204358
- Супер шагналын дугаар 23059186
Энэ удаагийн тохирлоор:
- 20 мянган төгрөгийн азтан 14,868
- 100 мянган төгрөгийн азтан 1,504
- 500 мянган төгрөгийн азтан 131
- 4 сая төгрөгийн азтан 21
- 20 сая төгрөгийн азтан 1
- 100 сая төгрөгийн азтан 1 тодров.
- Нийт 16,573 хүн азтан боллоо.
Тохирлоор 150 сая төгрөгийн супер азтан тодроогүй. Сугалааны тохирол нь 2017 оны 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах тул Сангийн сайдын 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 381 дугаар тушаалаар батлагдсан Сугалааны тохирлоор 2018 оны төсвийн жилд олгох урамшууллын хэмжээ хамаарахгүй.