Хэнтий аймгийн залуу Хурандаа Зандраагийн Дашдаваа нь саяхан Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар томилогдлоо.
Тэрээр Өндөрхааны 10-н жилийн дунд сургуулийг төгссөн.
-1992-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр.
-2007-2009 онд Монголын үндэсний их сургуулийг магистрийн зэрэгтэй төгссөн.
Цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байна. Ажилласан хугацаандаа мэргэжлийн ур чадвар, туршлага дадлагараа шалгарч, үнэлэгдэж иржээ. Хурандаа З.Дашдаваагийн цаашдын ажилд нь амжилт хүсье.