Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, эдийн засагч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт арван жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн томоохон хөрөнгө оруулалтын сан болох “Шродерс”-т ажиллаж туршлага хуримтлуулсан байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захиралаар ажиллаж байсан юм. Захирлаар томилогдмогц удирдлагын данхар том бүтцийг багасгаж цомхотгож байна. Төрийн банк нь 70 гаруй захиралтай байсныг 30-аар цөөрүүлж байна.
Боловсролын байдал:
- 2008 онд МУИС-ийг олон улсын эдийн засагч, бакалавр
- 2015 онд Люксембургийн их сургуулийг банк, санхүүгийн магистр зэргээр тус тус төгссөн.
Мэргэжил дээшлүүлсэн, туршлага хуримтлуулсан байдал:
- Польшийн Төв банк-2009 он
- Германы Төв банк-2011 он
- ОУВС-д 2012 он
- Энэтхэгийн Төв банк-2013 он
Ажилласан байдал:
- Монголбанкны Хяналт шалгалтын газарт хянан шалгагч, ахлах хянан шалгагч /2008-2016/
- Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилтан 2016 онд
- Монгол Улсын Хөгжлийн банкны дэд захиралаар 2016-2018 онд тус тус ажилласан, ажлын туршлагатай.
Зарим үзүүлэлт нь буурч, чанаргүй зээл нь нэмэгдсэн Төрийн банкны хуучин удирдлагын бүтцийг шинэчилж, дэд захирлуудаа цөөлөхөөс шинэ захирал ажлаа эхэлж байна.
Түүнийг амралтын өдрөөр ажиллаж байхад нь албан өрөөнд нь орж уулзахад төвшин харилцаатай, нухацтай, эмх цэгцтэй хариулт өгсөн мэргэжлийн банкир хүний хатуухан товч үгтэй залуу захирал угтаж авсан юм.
Түүний банкны үндсэн үзүүлэлтүүдээ сайжруулан шинэчлэх бодлого зорилт нь тодорхой, банкны ажлыг сайн мэддэг, мэргэжлийн гэдэг нь түүний ярианаас тодорхой байлаа.